Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 2021 оны 4-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын 04-р сарын агаарын
чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар түгээмэл бохирдуулах бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ -ийн агууламжийг автомат багаж болон химийн аргаар тодорхойлж байна.
04-р сарын байдлаар агаар бохирдуулах хүхэрлэг хийн (SO2) дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0.008 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.014 мг/м3, хамгийн их агууламж 0.029 мг/м3 нүүрстөрөгчийн дутуу ислийн (СО) дундаж агууламж 0,18 мг/м3 хамгийн их агууламж 0,45 мг/м3, байсан ба MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.
Энэ сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны 04-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/-н агууламж бага , азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж их байна.
Зураг 1. 4-р сарын дундажыг өмнөх оны 4-р сарын дундажтай харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулах бодис /SO2, NO2/
Зураг 3. Агаар бохирдуулах бодис /СО/
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ